Нүүр

Print

 МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн Монголын Геологи судлалын үндэсний төвийн хувьд Дэлхийн геологийн шинжлэх ухааны дэвшилтэт онол, судалгааны шинэлэг аргачлалуудыг өөрийн орны геологийн судалгаанд нэвтрүүлэн нутагшуулах, үндэсний геологчдын онолын сэтгэлгээг хөгжүүлэх ба эрдэс баялгийн салбарын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлсээр ирсэн билээ.

Монгол орны геологийн онолын судалгааны цаашдын өрнөл тус улсын нутаг дэвсгэрийн регионал стратиграфи, магматизм, тектоник, газрын хэвлийн гүний тогтоц болон геодинамикийн холбогдолтой шинэ шинэ мэдлэгийг бий болгохынхоо хэрээр Монгол судлалын хөгжилд төдийгүй Төв Азийн Атриат Бүслүүрийн үүсжилт ба хөгжлийн зүй тогтлуудыг танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хүрээлэнгийн цаашдын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах хүсэлтэй төр, захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүст энэхүү мэндчилгээг илгээж байгааг хүлээн авна уу.

Хамтын ажиллагааны үр шим арвин байх болтугай !

 

Захирал, академич     О.Төмөртогоо

Thursday the 23rd. Affiliate Marketing. Геологи, эрдэс баялагийн хүрээлэн